Bolor toli-догч extension by SWGANZO. Unofficial Bolor toli extension.Bolor toli-догч нь Bolor-toli.com сайтын хэрэглээг хялбаршуулахыг зорьсон chrome extension юм. Bolor-toli.com сайтыг байнга ашигладаг хүмүүс тохиромжтой. ( Bolor-toli.com сайтын албан ёсны бус extension. )
Bolor-toli.com сайт нь Монгол-Англи, Англи-Монгол, Герман-Монгол, Монгол-Герман, Солонгос-Монгол, Монгол-Солонгос, Монгол-Япон, Япон-Монгол хэлний Монголчуудын хамгийн ихээр ( 2017 оны 3-р сарын байдлаар alexa.com сайт дээр 28-р байранд явж байна. ) ордог толь бичгийн сайт юм.
Боломжууд:
- Та энэхүү extension-ийг суулгасанаар орчуулахыг хүссэн текстээ идэвхижүүлэн хулганы баруун гар талын товч буюу "mouse 2" товчоо даран "Bolor toli-дох" гэсэн товч дээр даран орчуулна.
- Хөтөчийн баруун дээд талд байрлах Bolor toli-догчийн icon буюу жижиг зурган дээр дарж гарч ирэх текст бичих хэсэгт өөрийн орчуулахыг хүссэн үгээ бичин хайх товч дарна.
Цаашид сайжруулах:
- Хайсан үгнүүдээр түүх (history) үүсгэх.
- Заавал mouse 2 дарахгүйгээр үгээ зөвхөн select хийж идэвхижүүлэхэд bolor toli-дох товч гарч ирэх.
- Хэрэв bolor-toli-оос api гаргаж өгвөл түүнтэй холбох. гэх мэт...
Та энэхүү extension-тэй холбоо саналаа
[email protected] руу явуулаарай.
Түүх:
Version 1.0.1 - Юникод танихгүй байх алдааг засав.
Version 0.0.1 - Анхны хувилбар